Эмчилгээ

Лазер зүү эмчилгээ

Лазер зүү эмчилгээ

Уламжлалт анагаах ухааны зүү эмчилгээг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас эмчилгээний үр дүнтэй арга болохыг хүлээн зөвшөөрсөн байдаг. Зүү эмчилгээ нь хүний биеийн арьс, салстын гүнд нэвтрэн механик цочрол үүсгэн дотор эрхтэн болон биеийн тодорхой хэсэгт эсвэл бие махбодид бүхэлд нь нөлөөлж, өвчин эмгэгийг эмгүйгээр эдгээдэг. Эмчилгээг сүүлийн жилүүдэд өндөр хөгжилтэй Европын орны эрдэмтэд өргөнөөр судалж, түүнийг сайжруулан эмчилгээний шинэ технологи болох лазер зүү эмчилгээний аргыг гарган авсан байна. Герман улсад бүтээгдсэн зүү эмчилгээний лазер аппарат нь хүний биеийн биологийн идэвхт цэгүүдэд хүрч үйлчлэн хүний биед ямар нэгэн сөрөг нөлөөгүй, эмчилгээний явцад өвдөлт мэдрэгдэхгүй, богино хугацаанд, өндөр үр дүн үзүүлдгээрээ орчин үеийн дэвшилтэт техник, технологи болоод байна. дэлгэрэнгүй ...

Тамхинаас гаргах лазер эмчилгээ

Тамхинаас гаргах лазер эмчилгээ

Тамхинаас гарах оролдлого хийгээд бvтэлгvйтэж байсан тохиолдол танд байгаа юу? Тамхинаас гаргах маш олон төрлийн аргууд байдаг ч тэр бүр үр дүнгээ өгдөггүй. Энэ нь та уурлах, бухимдах, сэтгэл санаагаар унах, хэт их баярлах, ядрах үедээ тамхиа буцаан татчихаад байдагтай холбоотой. Тэгвэл ХБНГУ –ын эрдэмтдийн нээсэн тамхинаас гаргах софтлазер эмчилгээ нь эдгээр нөлөөллүүдээс хамгаалж, тамхинаас бүр мөсөн гаргаж чаддагаараа давуу талтай бөгөөд АНУ, Канад, Европын холбооны орнуудад үр дүнгээ маш сайн өгч буй тамхинаас гаргах хамгийн орчин үеийн эмчилгээний арга юм. дэлгэрэнгүй ...

Андуллаци эмчилгээ

Андуллаци эмчилгээ

Андуллаци эмчилгээний цогц систем нь ХБНГУ-ын эрдэмтэд, эмч нар болон их сургуулийн дэргэдэх эмнэлгүүдийн нягт хамтын ажиллагааны үр дүнд бий болсон бөгөөд физик эмчилгээ, нөхөн сэргээх эмчилгээнд олон жилийн турш үр дүнтэйгээр хэрэглэгдэж байна. дэлгэрэнгүй ...

Нөхөн сэргээх эмчилгээ

Нөхөн сэргээх эмчилгээ

Нөхөн сэргээх эмчилгээнүүд 2017.09.01 - ээс хийгдэж эхэлнэ. дэлгэрэнгүй ...