Лазер зүү эмчилгээ

     Уламжлалт анагаах ухааны зүү эмчилгээг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас эмчилгээний үр дүнтэй арга болохыг албан ёсоор хүлээн зөвшөөрсөн байдаг.

       Зүү эмчилгээ нь хүний биеийн арьс, салстын гүнд нэвтрэн механик цочрол үүсгэн дотор эрхтэн болон биеийн тодорхой хэсэгт эсвэл бие махбодид бүхэлд нь нөлөөлж, өвчин эмгэгийг эмгүйгээр эдгээдэг.

     Эмчилгээг сүүлийн жилүүдэд өндөр хөгжилтэй Европын орны эрдэмтэд өргөнөөр судалж, түүнийг сайжруулан эмчилгээний шинэ технологи болох лазер зүү эмчилгээний аргыг гарган авсан байна.

     Энэ арга нь уламжлалт зүү эмчилгээний хатгалтыг эмчилгээний тунт лазерын гэрлийн тусгалаар орлуулан, хүний биеийн биологийн идэвхт цэгүүдэд үйлчлэх чадварыг өвдөлтгүй, эрсдэлгүйгээр нэмэгдүүлж чадсан бөгөөд тусгай программчлагдсан аппаратын тусламжтайгаар эмчилгээг гүйцэтгэдэг.     

Герман улсад бүтээгдсэн зүү эмчилгээний лазер аппарат нь хүний биеийн биологийн идэвхт цэгүүдэд хүрч үйлчлэн биед ямар нэгэн сөрөг нөлөөгүй, эмчилгээний явцад өвдөлт мэдрэгдэхгүй, богино хугацаанд, өндөр үр дүн үзүүлдгээрээ орчин үеийн дэвшилтэт техник, технологи болоод байна.

Эмчилгээний давуу тал:

  • Хүний биеийн арьс салстыг гэмтээхгүй
  • Эмчилгээний явцад өвдөлт зовиур мэдрэгдэхгүй
  • Сөрөг нөлөө байхгүй
  • Халдвар авах эрсдэлгүй
  • Богино хугацаанд
  • Өндөр үр дүн үзүүлнэ

Эмчилгээг мэргэшсэн эмч хийх ба 1 курс буюу 10 удаагийн эмчилгээгээр дараах эмгэгүүдийг эмчилнэ.

Зүрх судасны эрхтэн тогтолцооны эмгэг

  • Цусны даралт ихдэх 
  • Цусны даралт багадах 
  • Зүрхний тэжээл дутагдах 

Амьсгалын эрхтэн тогтолцооны эмгэг

  • Улаан хоолойн үрэвсэл
  • Улаан хоолойн агчилт эмгэг
  • Хамар битүүрэх
  • Хоолой өвдөх

Хоол боловсруулах эрхтэн тогтолцооны эмгэг

  • Ходоодны архаг үрэвсэл
  • Цөсний хүүдийн архаг үрэвсэл
  • Ходоод сунах эмгэг
  • Ходоод 12 нугалаа гэдэсний шархлаа өвчин
  • Өтгөн хатах эмгэг
  • Хоолны шингээлт удаашрах
  • Элэгний үрэвсэл
  • Элэг томрох
  • Нойр булчирхайн архаг үрэвсэл

Бөөр шээсний замын эрхтэн тогтолцооны эмгэг

  • Бөөрний архаг үрэвсэл
  • Давсагны үрэвсэл
  • Сарын тэмдэгийн өөрчлөлт
  • Өндгөвчний үрэвсэл
  • Үргүйдэл
  • Хаван
  • Түрүү булчирхайн үрэвсэлт өвчин
  • Түрүү булчирхайн томрол

Дотоод шүүрлийн эрхтэн тогтолцооны эмгэг

  • Чихрийн шижин
  • Таргалах эмгэг
  • Тунгалгийн зогсонгошил

Тархи, мэдрэлийн эрхтэн тогтолцооны эмгэг

  • Гурвалсан мэдрэлийн үрэвсэл
  • Нүүрний мэдрэлийн саа
  • Цус харвалтын дараах саажилт
  • Сонсгол мэдрэлийн үрэвсэл
  • Нойргүйдэл
  • Мэдрэлийн ядаргаа
  • Мэдрэлийн сульдаа
  • Захын мэдрэлийн өвдөлт
  • Толгойн өвдөлт
  • Тархи доргилт
  • Дүлий, хэлгүй болох
  • Хүүхэд шөнө орондоо шээх
  • Чих шуугих эмгэг
  • Шүдний өвдөлт
  • Паркинсон

Нуруу, үе мөч, булчингийн эмгэг

  • Мөрний үений архаг үрэвсэл
  • Өвдөгний үений архаг үрэвсэл
  • Нурууны мэдрэлийн өвдөлт
  • Суудлын мэдрэлийн өвдөлт
  • Хэрэх өвчин
  • Булчингын өвдөлт

Арьс, харшлын эмгэг

  • Псориаз
  • Чонон хөрвөс
  • Харшил
  • Түлэгдэлтийн дараах арьсны нөхөн төлжилт
  • Хатиг
  • Батгашил
  • Арьсны төрөл бүрийн шарх

Төлбөр: *

Эмчийн  үзлэг, оношилгоо, зөвлөгөө төлбөргүй.

Курс эмчилгээ  400 000 төгрөг.